ЭМЯ: Сүүлийн 24 цагт 127 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 127 хүнээс халдвар илэрлээ

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн лаборатори, дүүргийн лаборатори, аймгуудад байгаа салбар лабораторид нийт 17894 хүнд PCR шинжилгээ хийхэд 128 хүнээс коронавирус илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 3961 болов. Шинээр халдвар авсан иргэдийн 127 нь Улаанбаатар хотод, нэг нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байв.  

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Таван хүний эх уурхай тодорхойгүй. Эдгээр тохиолдол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо болон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг бөгөөд ойрын хавьтлуудыг тусгаарласан.

Нэг тохиолдол нь гуравдугаар сарын 4-нд Будапешт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн байна. 

Улаанбаатар хотод халдварын тохиолдол 127-оор нэмэгдсэнээр батлагдаад буй тохиолдлын тоо нийт 3,085 болсон. Харин зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо нэгээр нэмэгдсэнээр 423 боллоо. Сүүлийн 24 цагт 46 хүн эдгэрсэн" гэв.

Монгол Улсад зөөвөрлөгдөн болон дотоодод батлагдсан тохиолдлын тоо нийт 3,961 болоод байна" гэлээ.

ҮЗЭХ: