Улаанбаатар хот ЭКСПРЕСС ЧИГЛЭЛИЙН нийтийн тээвэртэй боллоо

Улаанбаатар хот ЭКСПРЕСС ЧИГЛЭЛИЙН нийтийн тээвэртэй боллоо

Ирэх даваа гараг /2019.05.20/-аас эхлэн Нийтийн тээврийн шинэ чиглэлүүд үйлчилнэ. Тухайлбал, Нийтийн тээврийн газраас иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ хүргэх зориулалт бүхий  10-15 минут зарцуулж зорьсон газраа очих экспресс чиглэлийг нэвтрүүлж байгаа юм. Үүнд:

НЭГ. “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”

-Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд 5 шар, Хар хоринг, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

ХОЁР. “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”

–Энэ чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.

ГУРАВ “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”

-Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурна. Нийт 10 минут орчим хугацааг зарцуулна.




Өнөөдөр тахиа өдөр

29 минутын өмнө