Төрийн ордны ажилтнаас коронавирус илэрч баруун жигүүрийн тусгаарлалтад авсан гэх мэдээлэл гарсан. Үүнийг албаныхан ч баталсан. Тэгвэл тус иргэний ойрын хавьтал болох 80 гаруй иргэнийг ПСР-ын шинжилгээнд хамруулахад сөрөг гарчээ. Улмаар халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимтэй хийж баруун жигүүрийг нээхээр ажиллаж байгаа юм байна.