Өчигдөр "Анна Каренина" жүжиг үзсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр тус жүжгийг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэж УОК-оос мэдэгдсэн. Тиймээс эдгээр өдрүүдэд жүжиг үзсэн хүмүүс Covid-19 илрүүлэх шинжилгээ яаралтай өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөх хуваарь гарчээ.
Энэ сарын 4, 5-нд “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүс маргааш буюу энэ сарын 9-нд 09.00-17.00 цагт, гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн бол энэ сарын 10-нд 09.00-17.00 цагт тус тус шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. Мөн жүжиг үзсэн хүмүүсийг гэртээ зочин урихгүй, өөрийгөө гэртээ тусгаарлан халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.