Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Учир нь "Анна Каренина" жүжиг үзсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр тус жүжгийг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна гэж мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Гуравдугаар сарын 4,5,6-нд УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9, 10-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж, коронавирус илрүүлэх PCR шинжилгээнд сайн дураараа хамрагдах боломжтой. Нууц үеийн хугацаа нь 4-5 хоногийн дотор илрэх тархвар судлалын үндэслэлийн дагуу 9, 10-ны өдөр шинжилгээ өгөх зарыг хүргэж байна” гэсэн юм.