Улсын Драмын театрын зарим ажилтан болон уран бүтээлчид нийлсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх албан бус мэдээлэл байна. Хамгийн ноцтой нь тус театрын “Анна каренина” жүжиг өчигдөр /2021.03.06/ тоглогдож, олон хүн үзсэн гэх мэдээлэл байгаа юм.
Иймд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “үүрэг чиглэл өгсөн. Шуурхай арга хэмжээ авна” гэж мэдэгдээд байгаа бол Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.07/ 22:00 цагт иргэдэд хандаж, мэдээлэл хийхээр болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болохоор зарлагдсан урлагийн тоглолтуудыг цуцалж байгаа талаараа мэдэгдэнэ” гэсэн юм.