Өчигдөр/2021.03.01/ Увс аймагт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон иргэний хоёрдугаар сарын 27-нд өгсөн PCR шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.
Тус иргэн хоёрдугаар сарын 23-нд Малчин сумаас аймгийн төв Улаангом суманд очиж, тэр өдрөө Улаанбаатар хот руу гарч, хоёрдугаар сарын 24-ний өдөр иржээ. Улмаар 25,26-ны өдрүүдэд буяны ажилд оролцсон бөгөөд 27-ны өдөр нутаг буцахдаа шинжилгээ өгч тийнхүү халдвартай гэдгээ мэдсэн байна. Тухайн иргэний ойрын хавьтал болсон хүмүүсийг мөн тусгаарлаж, PCR шинжилгээг Ховд руу илгээгээд байна. Аймгийн онцгой комиссоос эрсдэлийг тооцох үүднээс 48 цагийн хугацаанд буюу маргаашийн 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хасан. Тодруулбал, Улаангом, Малчин, Зүүнговь, Наранбулаг сумуудад хөл хорио тогтоож, ЕБС-ийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.