Гадаадад коронавирусийн эсрэг вакцины бүтэн тунгаа хийлгэсэн иргэд эх орондоо ирээд тусгаарлагдахгүй

Гадаадад коронавирусийн эсрэг вакцины бүтэн тунгаа хийлгэсэн иргэд эх орондоо ирээд тусгаарлагдахгүй

Засгийн газар гуравдугаар сараас эхлэн тусгай үүргийн нислэгийн тоог нэмж, гадаадад буй иргэдээ шат дараатайгаар татан авах ажлыг эрчимжүүлнэ хэмээн мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн Монголд ирсний дараа тусгаарлагдах хоногийг 10-аас хэтрүүлэхгүй байх чиглэл гарсан билээ. Гэхдээ эрсдэлтэй бүсээс буюу тухайлбал коронавирусийн хувирсан мутацийн өвчлөл тархсан бүс нутгаас ирж буй иргэдийг 14 хоногоор тусгаарлах шийдвэр гарсан. Харин коронавирусийн вакцины бүрэн хоёр тунг гадаадад байх хугацаандаа хийлгэсэн иргэдийг тусгаарлахгүй, гэрийн хяналтад байлгаж цахимаар хянана гэдгийг Гадаад хэргийн яам мэдээллээ. Маргааш АНУ-аас анхны бүтэн тунгаа хийлгэсэн иргэн эх орондоо бүтэн ирж байгаа аж.