ОХУ-аас ирэх хүсэлт гаргасан иргэдээ өчигдөр татан авсан тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлжээ. Тодруулбал, Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор өчигдөр 51 иргэнийг авчирсан байна. Эдгээр иргэний 33 нь монгол бол, 18 нь манай улсад байнгын оршин суугч ОХУ-ын иргэн аж.
- Хүндэтгэн үзэх шалтгаантай 12
- Бага насны хүүхэдтэй гэр бүл хоёр
- Эрүүл мэндийн шалтгаантай хоёр
- Өндөр настан зургаа
- Оюутан 11
- ОХУ-ын иргэн 18
ОХУ-аас ирсэн иргэдийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ.