Энэ сарын 22-ны өдөр БНЭУ-аас манай улсад “АстраЗенека” вакцины 150 мянган тунг хүлээн авч 23-ны өдөр бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүлсэн. ЭМЯ-ны мэдээлснээр өнөөдрийн байдлаар 3112 эрүүл мэндийн байгууллагын ажилчид вакцин хийлгээд байна. Тэгвэл вакцин хийлгэсний дараа илэрч болох шинж тэмдгүүдийг нэрлэлээ. Үүнд:
- Халуурах
- Булчин өвдөх
- Толгой өвдөх
- Чичрүүдэс хүрэх
- Даарах
- Бүх бие, үе мөч өвдөх
- Ядрах
- Хамар битүүрэх
- Тариулсан хэсэгт улайх, хавдах
Мөн вакцин хийлгэснийхээ дараа дараах зүйлүүдийг анхаарыг зөвлөлөө.
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
- Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
- Халдвар хамгаалалтын дэглэмийг сахих/амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих/,
- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах,
- Боолт хийх, эм тос түрхэх, хөхний сүү, гялгар уут бусад зүйлээр жин тавихгүй байх,
- Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх.