Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох коронавирусийн халдвартай иргэний хавьтал болсон атлаа хариуцлагагүй хандаж утсаа салган сураггүй болсон гэх мэдээлэл байна.
Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавирусээр хөнгөн өвчилсөн 335 хүн эмчлүүлж буй. Тус эмнэлгийн гурван ажилтнаас өчигдөр /2021.02.21/ халдвар илэрсэн. Харин тус эмнэлэгт уржигдар /2021.02.21/ ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцсан Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газар Б.Буянтогтох дээрх ажилтнуудтай харьцаж хавьтал болсон аж.
Гэтэл тэрбээр тус эмнэлэгт ажилласнаас хойш буюу энэ сарын 20-оос хойш утсаа салгаж, сураггүй байна гэх мэдээлэл байна.