Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр /2021.02.21/ хуралдаж, хэд хэдэн шийдвэрүүдийг гаргажээ. Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөн 2021 оны өнөөдрийн 10:00 цагаас эхлэн нээгдэхээр болсон ба иргэд 7 хоногт 1 удаа зорчих эрхтэй аж. Мөн тухайн сумынхаа Онцгой комисст заавал бүртгүүлэх шаардлагатай юм.
- Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний 17:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүртгэнэ.
- Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ.
- Халдвар хамгааллын дэглэм баримтлан дугуйлан секц хэвийн үргэлжилнэ.
- Баасан гараг бүрт архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдан борлуулахгүй
- Ирэх долоо хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ. \Эхний ээлжинд эмнэлэгийн байгууллагын ажилчдад хийнэ\
- Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцаж ирэхгүй гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.