Улаанбаатар хот руу нэвтрэх иргэд аймгийнхаа онцгой комиссоос бичиг авчирна

Улаанбаатар хот руу нэвтрэх иргэд аймгийнхаа онцгой комиссоос бичиг авчирна

Энэ сарын 23-аас /2021.02.23/ хатуу хөл, хорио цуцлагдаж ажил, амьдрал хэвийн горимд шилжинэ. Аж, ахуй нэгжүүдийн 95 хувь нь ажиллаж эхлэх бөгөөд вакцинжуулалт ч эхэлнэ гэж Улсын онцгой комиссоос мэдэгдсэн билээ. 

Дээрх ажлуудыг жигдэртэл буюу ирэх сарын 01-ныг хүртэл Улаанбаатараас хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхгүй  гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Харин хөдөө орон нутгаас ирэх иргэд тухайн орон нутгийнхаа онцгой комиссоос бичиг авчирч Улаанбаатар руу нэвтрэх аж. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө