LIVE: 52 хүнээс халдвар илэрсний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрэв

LIVE: 52 хүнээс халдвар илэрсний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрэв

Сүүлийн 24 цагт 4418 хүнд шинжилгээ хийхэд 52 тохиолдол батлагдсан байна. Үүний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд илэрчээ. Харин бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал байжээ. 

Улсын хэмжээнд 2638 тохиолдлын 1864 буюу 70.8 хувь нь эдгэсэн байна. Сүүлийн 24 цагт 18 тохиолдол эдгэрч гэртээ гарчээ. Энэ сарын 11-нээс хойш хийсэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд “COVID-19” халдварын нийт 78 тохиолдлыг илрүүлжээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, эдгээр тохиолдлын 41 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 37 нь эдгээр хүмүүсийн ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: