Хөл хориог дуусгаад буюу энэ сарын 23-наас эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ. Манай дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх бөгөөд эхний хоёр нь буюу "AstraZeneca", "Pfizer"-ын вакцинууд маргааш /2021.02.22/ ирэх аж.
Тодруулбал, “COVAX” хөтөлбөрийн хүрээнд "AstraZeneca" 150 мянган тун Энэтхэгээс, "Pfizer" БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх хэмжээтэй ирэх ажээ.
Цаашид олон төрлийн вакцинаас иргэд сонгон хийлгэх боломж бүрдэх юм. Мөн БНХАУ-аас тусламжаар тодорхой хэмжээний вакцин оруулж ирэх бөгөөд ямар хэмжээний вакцин ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Түүнчлэн албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр ОХУ-аас ч мөн вакцин хандивлах саналаа илэрхийлээд байгаа юм. ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах "Спутник-V" вакциныг нийлүүлэхээр болжээ.
Дашрамд дурдвал, вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард иргэдээ вакцин хийлгэхийг уриална гэдгээ мэдэгдсэн. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд "AstraZeneca" вакциныг хийлгэнэ гэдгээ хэлсэн юм.