Манай улс энэ сарын 23-наас иргэдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөөд байна. Харин коронавирусээр өвчилж, биед нь эсрэг биет үүссэн иргэдийг эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулахгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ. Учир нь, эсрэг биет үүссэн иргэдийг халдвараа эмчлүүлснээс нь хойш 90 хоногийн дараа вакцинд хамруулахыг ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгчдээс анхааруулжээ.