"Рио Тинто" компанитай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсэг хуралдаж байна

"Рио Тинто" компанитай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсэг хуралдаж байна

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2021.02.20) болж байна. Тус ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж буй.

Ажлын хэсгийн анхны хуралдаан энэ сарын 3-ны өдөр болж, "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй цахимаар уулзсан.  "Рио Тинто"-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд "Бид бүгд нэг завин дээр байгаа шүү. Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талд нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна" хэмээн онцолсон.