Д.Сумъяабазар: Хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 23-нд нээнэ

Д.Сумъяабазар: Хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 23-нд нээнэ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 23-нд нээх талаар мэдээллээ.

Тэрбээр “Хатуу хөл хориог энэ сарын 23-нд сулруулж,  57 чиглэлийг нийтлэг журмаар ажиллуулахаар болсон. Харин саун массажны газрыг ажиллуулах боломжгүй. Ирэх даваа гарагаас аж ахуйн нэгжүүдийг тусгай горимын дагуу ажиллахыг зөвшөөрнө. Улаанбаатар хот 21 их наяд төгрөгийн эдийн засагтай. Хөл хорионы үед энэ эдийн засаг уналтад орсон. Тиймээс үйлчилгээний газруудыг нээж эдийн засгаа сэргээх бодлого барина. Мөн хоёрдугаар сарын 23-наас нийслэл руу орох гарах хөдөлгөөнийг нээнэ. Ингэхдээ PCR шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлнэ" гэсэн юм.