Засгийн газрын ордноос коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд "Нэг хаалга-нэг шинжилгээ" хөтөлбөрийн үйл явцыг танилцууллаа.
Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн шинжилгээг танилцууллаа. Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 47,110 хүнд PCR шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 10 нь “нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд илэрсэн бол 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Өнөөдрийн байдлаар “Нэг хаалга-нэг шинжилгээ” –р нийт 47 тохиолдол илрээд байгаа юм. Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдол 2551 болоод байна” гэж мэдээллээ.