"Х-түц" продакшны жүжигчид болох С.Батзориг, Н.Баясаа нар "Өрийн дэвтэр" влог хөтлөн явуулдаг. Тэд хоёрдугаар сарын 10-ний ээлжит дугаараараа Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах "Гурван-Эрдэнэ" гэх дэлгүүрийн өрийн дэвтрийг худалдан авч, тухайн дэвтэрт бичигдсэн бүх айлын өрийг тэглэж өгсөн байна.
Нийт 2 сая 800 орчим мянган төгрөгийн зээл өрийн дэвтэрт бичигдсэн байсан бөгөөд зарим иргэний зээл 500 мянган төгрөг хүрсэн байсныг жүжигчид сонирхуулсан юм.
ВЛОГИЙГ БҮТНЭЭР НЬ ҮЗЭХ: