Хөл хорионы хугацаанд хүнсний дэлгүүрүүдэд хомстол үүсгэхгүйн тулд өнөөдрөөс эхлэн 24 зах, худалдааны төвийн үйл ажиллаагааг шат дараатай нээж байгаа билээ.
Хоёрдугаар сарын 16, 18, 20, 23-наас гэсэн шатлалаар дараах 49 хүнсний бөөний төвийг нээх юм. Хүнсний үйлдвэрлэлийн 597 үйлдвэр, түгээлтийн 287 ААН нээгдэх ба тэдгээрийн 10-15 хувийн квот бүхий ажилчид болох нийт 26 мянга орчим хүн ажиллаж, 9 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор тооцоолж буйг Засгийн газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдээлсэн билээ.
ӨНӨӨДРӨӨС НЭЭЖ БУЙ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД
- Барс-1 зах
- Барс-2 зах
- Хороолол зах
- Орхон зах
- Таван Эрдэнэ зах
- Бест зах
- Лавай худалдааны төв
- Хулхан худалдааны төв
- Яармаг зах
- Их тойруу худалдааны төв
- Бүрд худалдааны төв
- Мөнх худалдааны төв
- Бүрэн плаза худалдааны төв
- Баянзүрх-2 худалдааны төв
- Натур худалдааны төв
- Жуков худалдааны төв
- Эко худалдааны төв
- Тэнгэр бөөний төв
- Өгөөж зах
- Сувдан тав худалдааны төв
- Худалдааны төв
- ЖМЖ худалдааны төв
- Алтай худалдааны төв
- Энхжин худалдааны төв