Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Нийслэлийн III амаржих газар буюу Амгалан амаржих газарт энэ сарын 4-ний өдөр коронавирусийн халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл тус амаржих газар байсан нэг нярай халдвар авчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварт өртсөн нярай болон ээжүүдийн биеийн байдал сайн байгаа. Ээжүүд хүүхдэдээ халдвар тараахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэв.
