ТАНИЛЦ: Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдыг шинжилгээнд хамруулах хуваарь

ТАНИЛЦ: Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдыг шинжилгээнд хамруулах хуваарь

Хоёрдугаар сарын 16-наас эхлэн хүнсний үйлвэрлэл явуулдаг зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн тус салбарт ажилладаг иргэд PCR шинжилгээ өгөх 18 цэгийг байгуулж буйг мэдээллээ. Засгийн газрын тооцоолсноор хүнсний үйлвэрлэл, түгээлт, бөөний төвүүдэд нийт 26 мянга гаруй ажиллах иргэн ажиллах аж. 

Өнөөдрөөс эхлэн худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдаас шинжилгээ авах 18 суурин цэг: /Иргэд гэрийнхээ ойролцоох цэгүүдэд шинжилгээ өгөх ёстойг анхаарна уу/

  • Сонгино-хайрхан дүүрэг: 62 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг: 13, 43, 47 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг: 39, 50, 72 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг: 18, 34, 52 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг: 03, 31, 58 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг: 48, 69, 84, 133, 142 дугаар сургуульд тус тус шинжилгээ авна. 

Цэгүүд 10.00-17.00 цагийн хооронд ажиллах юм. Хэрэв та 02 дугаар сарын 06-аас хойш мөн “Нэг хаалга-нэг шинжилгээ” хөтөлбөрөөр гэр бүлийн тань хэн нэгэн хүн шинжилгээ өгсөн бол дахин PCR өгөх шаардлагагүй.