Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, шинэ голомтууд бүртгэгдсээр байна. Сүүлийн 24 цагт нийт 54 хүнээс халдвар илэрсэн гэж ЭМЯ-аас мэдэгдсэн.
Өнөөдөр л гэхэд 14.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр "Таван шар"-ын автобусны буудал дээр дүүрэн зорчигчтой автобусыг тусгаарласан гэх мэдээлэл байна. Учир нь тус автобусад батлагдсан тохиолдлын анхны хавьтагч зорчиж байжээ. Зорчигчдоос бүгдээс нь шинжилгээ авах юм байна. Харин тус автобусанд явж байгаад тусгаарлагдсан иргэд цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Тодруулбал, “Зүгээр автобусанд явж байгаад л тусгаарлагдчихлаа. Өдрийн 11:00 цагаас хойш ингээд байж байна. Ямар ч шийдэл, шийдвэр байхгүй, битүү газар бөөнд нь хориод хаячихсан” гэжээ.
Сэжигтэй хүн автуусанд бн гэнгүүт бүгдийг нь 5-6 цаг хориод гаргадгүй. Доторхи хүмүүс сэжигтэй залууруу дайрч. Залуу айхдаа автусны цонх хагалаад гархад нь гадаа манаж байсан хүмүүс гавлаад барьчдаг. Утгаа алдаж бнаа... pic.twitter.com/EVe59Rh1sY
— ТӨЛӨНӨ (@TuluiKH) February 10, 2021
Зүгээр автуусанд явж байгаал тусгаарлагдааш өдөрийн 11 цагаас хойш ингээд байж бна гэж бна шд ямар ч шийдэл шийдвэр байхгүй битүү газар бөөнд хорио хаяцан pic.twitter.com/UOAW0gklfz
— Болдбаатар Тэмүүжин (@Temuujin5809) February 10, 2021