PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй Завхан аймаг руу зорчсон иргэнээс коронавирус илэрчээ

PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй Завхан аймаг руу зорчсон иргэнээс коронавирус илэрчээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос өөр хүний шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр дахин нэг иргэн PCR-ийн хариугаа хүлээлгүй орон нутаг руу зорчиж явах замдаа шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэдсэн тохиолдол гарлаа. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарсан байжээ. Улмаар замд явж байхад нь шинжилгээний хариу эерэг гарсныг тогтоосон байна. Тухайн иргэнийг Архангай аймгийн хяналтын постоос илрүүлсэн бөгөөд аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцааж, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.