Талийгаач Сүхбаатар дүүргийн 12-р хорооны “Содмонгол ШТС”-аас шатахуун авсан байж болзошгүй байна

Талийгаач Сүхбаатар дүүргийн 12-р хорооны “Содмонгол ШТС”-аас шатахуун авсан байж болзошгүй байна

Өнгөрсөн даваа гарагт нэгэн иргэн Сүхбаатарын талбайд өөр дээрээ таван литрийн шатахуун асган, гал тавьж өөрийнхөө амь насыг онц хэрцгийгээр егүүтгэсэн хэрэг гарсан.

Тухайн иргэний ойр хавьд байсан цагдаагийн алба хаагч болон хоёр иргэн гүйж  ирэн галыг унтраахыг оролдсон боловч харамсалтай нь тус иргэн амиа алдсан юм. Харин талийгаачийг ямар учир шалтгааны улмаас ийнхүү амиа золиослов, шатахууныг ил задгай, зориулалтын бус саванд хийн худалдаалахыг хориглосон атал цэвэр усны саванд хийн барьсан таван литр шатахууныг хаанаас авав зэрэг асуултууд нийгмийн дунд өрнөх болсон.

Талийгаачийг амиа алдсаны дараа шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү авч явсан бөгөөд тухайн иргэний хоолойн хөвч түлэгдэж, амьсгалын дутагдалд орсноор нас барсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тэгвэл тэрээр Сүхбаатар дүүргийн 12-р хороонд байрлах Содмонгол ШТС-аас дөрвөн литр шатахууныг 6000 мянган төгрөгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Мөн тухайн иргэн нь гал тавихаасаа өмнө “болохгүй байна, та нар намайг хараарай” хэмээн орилсон гэдгийг ойр явж байсан эх сурвалжууд мэдээлж байсан юм. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс болон, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах алба хамтран шалгаж байна.