Иргэдийн гомдлын дагуу шахмал түлшнээс дээж авч шинжилнэ

Иргэдийн гомдлын дагуу шахмал түлшнээс дээж авч шинжилнэ

Сүүлийн үед иргэдээс сайжруулсан шахмал түлшнээс тортог ихээр ялгарч, түлсний дараа эвгүй үнэр гарч байгаа талаар иргэд цахим сүлжээнд бичиж байна. Тэгвэл Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр уг асуудлыг хэлэлцэж шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгажээ.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил, шар усны үер, булаг болон хөрсний усны халиа, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Засаг дарга нарт өгсан байна.