Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанаар ирэх пүрэв гарагаас/2021.02.11/ нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн юм.
Хөл хорионы үеэр нийслэлийн 412 мянган өрхийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд өнөөдрөөс 70 мянган төрийн албан хаагчаас шинжилгээ авч эхэлжээ. Шинжилгээнд хамрагдсан албан хаагчийн ар гэрийнхэн сар шинийн өдрүүдэд PCR өгөх шаардлагагүй аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс