Л.Ариунболд Аж үйлдвэрийн, Ш.Баярсайхан Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнууллаа

Л.Ариунболд Аж үйлдвэрийн, Ш.Баярсайхан Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнууллаа

“Монгол базальт” компанийн захирал Л.Ариунболд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Номин-Холдинг" ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнуулав. 

Номин Холдинг ХХК нь 1992 оны долдугаар сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй нэртэйгээр байгуулагджээ. 1996 оны нэгдүгээр сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 5,600 орчим ажилтантай болтлоо өргөжин тэлсэн байна. 

Харин “Монгол базальт” компанийн хувьд 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх Эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг улсуудын Технологи хөгжүүлэлтийн Эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм.