А.Ариунзаяа: Тэтгэврийг өвлөгддөг болгоход анхаарал хандуулан ажиллаж байна

А.Ариунзаяа: Тэтгэврийг өвлөгддөг болгоход анхаарал хандуулан ажиллаж байна

Монгол Улс 2015 онд “2030 он хүртэл Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” хуулийг баталсан байдаг. Тэгвэл уг хуулийн хүрээнд эхний ээлжид дөрвөн хуулийн үзэл баримтлалыг боловсруулж дууссан бол одоо нэг хууль үлдсэн гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа мэдээллээ. ХНХЯ тогтолцооны шинэтгэлд анхаарлаа илүүтэй хандуулан ажиллаж байгаа бөгөөд үүнд:

  • Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ
  • Нийгмийн даатгалын засаглал, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулна
  • Ажил олгогч, даатгуулагч болон улсын төсөвт ээлтэй шимтгэлийн тогтолцоотой болно
  • Нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулна
  • Тэтгэвэр өвлөгдөнө
  • Тэтгэмжийг нэг сангаас олгоно
  • Хүн бүрийг нийгмийн даатгалд хамруулах зэрэг ажлууд багтаж байгаа юм.

Одоогийн байдлаар тэтгэврийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан тус бүр 8.5 хувиар төлж байгаа бөгөөд энэ хэмжээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэхээр байгаа юм.

Энэ талаар А.Ариунзаяа сайд “2017 онд манай улс ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэхдээ тэтгэврийн шимтгэлийг 2020 онд ажилтан, ажил олгогч нийлээд 19 хувьд хүргэх болсон нь 2007 оны түвшинд буцаан авчирсан хэрэг аж.КОВИД-19 цар тахлын үед Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Цаашид нөхцөл байдал дээрдэхгүй бол энэхүү бодлого мэдээж үргэлжилнэ” гэжээ.