Сүүлийн 24 цагийн хугацаанд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгино-хайрхан, Хан-Уул дүүргүүдэд халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийслэлийн есөн дүүрэгт бүртгэгдсэн халдварын тоог нарийвчилбал,
- Баянгол дүүрэг-215 тохиолдол
- Баянзүрх дүүрэг-571 тохиолдол
- Сүхбаатар дүүрэг-109 тохиолдол
- Сонгино-хайрхан дүүрэг-158 тохиолдол
- Хан-Уул дүүрэг-92 тохиолдол
- Чингэлтэй дүүрэг-85 тохиолдол
- Багануур дүүрэг-1 тохиолдол
- Налайх дүүрэг-6 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Улсын хэмжээнд гарч буй халдварын ихэнх нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байгаа ч тархалтын хязгаар цар хүрээ нэлээн өргөн болж буйг ЭМЯ-аас мэдээллээ.