"Насны хишиг", "Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг маргааш олгоно

"Насны хишиг", "Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг маргааш олгоно

Одонтой ээжүүд, насны хишгийн мөнгийг маргааш/2021.02.09/ иргэдэд дансаар олгохоор болжээ. Иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орох юм.

Улсын хэмжээнд "Насны хишиг" авдаг 140 мянга орчим ахмад настан, "Алдарт эхийн одон"-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж байдаг.

"Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог билээ.