"Амгалан" амаржих газрын тусгаарлах үйл явцыг эсэргүүцсэн иргэд түргэний автомашины замыг хаажээ

"Амгалан" амаржих газрын тусгаарлах үйл явцыг эсэргүүцсэн иргэд түргэний автомашины замыг хаажээ

Энэ сарын 4-ний өдөр “Амгалан” амаржих газарт НЭМҮТ-ээс эгзэгтэй цэгийн шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн билээ. Үүнээс хойш халдвар нэмэгдэж өнөөдөр 7 болоод байна. Халдвар авсан долоон хүний хоёр нь амаржсан ээж бол бусад нь тухайн эмнэлгийн эмч, сувилагч байгаа юм.

Нэмж тохиолдлууд бүртгэгдсэн учраас тус эмнэлэгт байсан хүмүүсийг дахин ялгаж хавьтал болоогүй ээжүүдийг эмнэлгээс гаргаж байгаа. Энэ дагуу өнөөдөр 41 ээжийг тусгаарлахаар болжээ. Гэтэл ар гэрийнхэн нь эсэргүүцэж эмнэлгийн машиныг замыг хаан зогссон байна.