"Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал нь муудаж, эрчимт эмчилгээний тусламж авах нь ихсэж байна"

"Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал нь муудаж, эрчимт эмчилгээний тусламж авах нь ихсэж байна"

ЭМЯ-ны мэдээллийн үеэр Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нийслэл хотод одоогоор коронавирусийн идэвхтэй 10 голомт байна. Өвчтөнүүдийн дунд ахмад настан архаг өвчтэй хүн их байна. Сүүлийн үед ирж буй өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ авах нь ихэссэн. Тиймээс энэ Цагаан сарын баяраар айлд зочлохгүй байхыг уриалж байна. Халдвар агаар дусал болон ахуйн хавьтлаар дамждаг.

ДЭМБ нэг орчинд хүн 10-15 минут амны хаалтгүй байж болохгүй гэсэн зөвлөмжийг гаргасан. Гэтэл нэг бид айлд зочлоход зайлшгүй амны хаалтаа авч таарна, мөн багадаа 30-40 минут байна шүү дээ. Тиймээс өөрөө мэдэхгүй халдвар тараах эрсдэлтэй.

Бүх бүртгэгдэж буй халдварын 50-аас дээш хувь нь зарим оронд бүр 60-аас дээш хувь нь шинж тэмдэггүй байна. Та өөрийгөө халдваргүй гэж бодсон ч хөнгөн балархай хэлбэрээр өвдсөн байж болзошгүй юм. Яагаад гэвэл нийслэл хот халдварын идэвхтэй голомт байна” гэв.