Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X аpartment” байрны Б блокоос анхны эерэг тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авсан.
Үүнтэй холбоотойгоор, тус байрны 4 блокийн иргэдийг гурван удаагийн PCR шинжилгээнд хамруулахад, нийт долоон тохиолдол бүртгэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад аваад байна.
Цаашид тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн гарч, эм болон хүнсээ цуглуулах, 12-13 дахь хоногт цэгээр цаг авч давтан шинжилгээ өгөхийг зөвлөж, цагдаагийн хамгаалалтыг буулгасан байна. Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг дүүргийн Онцгой комисс уриалжээ.
Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс