Ээжийгээ унтаж байх зуур гэрээсээ мөлхөн гарч, хүйтэнд хайрагдсан хүү сумын эмнэлэгт эмчлүүлж байна

Ээжийгээ унтаж байх зуур гэрээсээ мөлхөн гарч, хүйтэнд хайрагдсан хүү сумын эмнэлэгт эмчлүүлж байна

Баянхонгор аймгийн Баянговь суманд нэг ой гурван сартай хүү ээжийгээ унтаж байх зуур гэрээсээ мөлхөн гарч, хөлдөж хайрагдсаны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Улмаар хүүгийн баруун гарын таван хурууны үзүүр, зүүн гарын чигчий хуруу, баруун хөлийн ул хэсэг хөлдөж хайрагдсан байсан бөгөөд хүүгийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.

Эцэг, эхийн хариуцлагагүй байдлын улмаас бага насны хүүхдүүд гал түймэрт өртөх, ганцаараа гарч осгох бээрэх тохиолдол ихээр гарах болоод байна.

Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт нэг настай охин осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач охины эцэг, эх болон тэдний найзууд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ удирдах чадваргүй болон унтацгаасны дараа охин мөлхөн гарч , гэрээсээ 100 метрийн зайд осгож, нас барсан байсан юм. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчдыг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулалгүй, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.