Нүүрс тээврийн ачааны машин шатжээ

Нүүрс тээврийн ачааны машин шатжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 64 км-т/ “Таван толгой” уурхайгаас “Гашуун сухайт” хилийн боомтын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 54 км замыг туулан 21:40 цагт очиж, “Мөнх зоригт транс” ХХК-ийн “Норд бенз ND4250” загварын зүтгүүр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан байна.