Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П. Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б. Саруул-Од нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Энэ сарын 10-ныг хүртэл зах, худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн ачааллыг багасгах зорилгоор үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар санал ярилцлаа. Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах худалдааны төвүүд маргааш буюу 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу ажиллах болсныг мэдэгдье.
Иргэд та бүхэн зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулан, халдвар хамгааллын зайг баримтлан үйлчлүүлэхийг уриалж байна.