Нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Тэлмүүн таур" хотхоны 605 дугаар байрны оршин суугч коронавирусийн халдвартай нь батлагдсанаар тус байранд энэ сарын 27-ноос хөл хорио тогтоогоод байсан билээ Улмаар тус хотхоны 119 оршин суугч болон 9 дүгээр хорооны Ажлын албаны 15 албан хаагчаас Эрүүл мэндийн төвийн явуулын 3 баг тандалт, шинжилгээ хийсэн юм.
Шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын энэ сарын 29-ний А/18 дугаар захирамжаар тус байранд тогтоосон хөл хориог цуцаллаа.