Өнгөрсөн шөнө байшин шатаж, 30 настай эрэгтэй амиа алджээ

Өнгөрсөн шөнө байшин шатаж, 30 настай эрэгтэй амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 02:48 цагт очиход иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Тиймээс иргэд та бүхэн ахуйн гал түймрийн аюулаас болгоомжилно уу.