МУГЖ тогдгор хэмээх Д.Галсантогтох таалал төгсжээ

МУГЖ тогдгор хэмээх Д.Галсантогтох таалал төгсжээ

МУГЖ, алиалагч, олноо тогдгор хэмээн нэрийдсэн Д.Галсантогтох таалал төгсөж үр хүүхэд, хань ижил, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Авьяаслаг уран бүтээлч Д.Галсантогтох нь 1963 онд Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд галч, манаач, дагалдан жүжигчнээс ажлын гараагаа эхэлж 50 орчим жил Монголын урлагт зүтгэж төрдөө хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн гавьяатан юм. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.