МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг дахин зарлажээ. Тодруулбал, МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшихийг хүссэн Монгол Улсын иргэн нэр дэвшүүлэх тухай хүсэлтээ 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх юм байна.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн;
- Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;
- Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
- Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;
- Ял шийтгэлгүй байх хэмээн тус телевиз албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.