“Алтжин Бөмбөгөр” худалдааны төвөөр халдвартай иргэн үйлчлүүлсэн тул түр хаажээ

“Алтжин Бөмбөгөр” худалдааны төвөөр халдвартай иргэн үйлчлүүлсэн тул түр хаажээ

Нийслэлийн засаг даргын тамгын газраас энэ сарын 23-нд мэдээлэл хийж зах, худалдааны төвүүдийг нээх шийдвэр гаргасан. Ингэхдээ иргэдийг бөөгнөрөл үүсгэхгүй, QR кодоо заавал уншуулж хэвшихийг уриалж байсан юм. Тэгвэл “Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөр халдвартай иргэн үйлчлүүлсэн тул тус төвийг түр хугацаанд хааж, ажилчдыг шинжилгээнд хамруулж байгаа ажээ.

Мөн ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа гэв.