ВИДЕО: ОХУ иргэддээ хүч хэрэглэж байгаа нь Дэлхий нийтийн шүүмжлэлд өртөөд байна

ВИДЕО: ОХУ иргэддээ хүч хэрэглэж байгаа нь Дэлхий нийтийн шүүмжлэлд өртөөд байна

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный Герман /ХБНГУ/-д таван сарын турш эмчлүүлснийхээ дараа энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрөгч Даваа гарагт эх орондоо ирсэн. Учир нь түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины даалгавраар, тус улсын тусгай албаныхан хордуулсан гэж буй юм. Тодруулбал, А.Навальный, Их Британийн эрэн сурвалжлах мэдээллийн сайт “Bellingcat”-ын сэтгүүлчидтэй хамтран мөрдлөг явуулсан байдаг. 

Ингэхдээ тэрээр ОХУ-ын аюулгүй байдлыг хамгаалах албаны хорт бодисоор мэргэшсэн элит багийнхан руу дуу хоолойгоо өөрчлөн ярихад, К.Кудрявце гэх элит багийн гишүүн түүнд болсон явдлыг ярьсан байдаг. Тухайлбал, Навальный “өөрийг нь яаж хордуулсан бэ, хамгийн эрсдэлтэй зүйл юу байв? гэхэд  К.Кудрявцев “Дотуур өмдний гуя хэсэгт хорыг шингээсэн. Гуяны арьс нимгэн тул тэр хэмжээгээрээ хорыг арьсанд хурдан шингээдэг” гэж хариулсан байдаг. 

Харин энэ сарын 18-ны өдөр А.Навальныйг ОХУ-д газардсан даруйд Москва хотын Холбооны Шийтгэлийн албаны шуурхай удирдлагын газрын эрэн сурвалжлах ажилтнууд түүнийг баривчилсан юм.  Ингээд түүнд Химкинскийн хотын шүүх 30 хоног баривчлан саатуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ. 

Иймд орон нутгийн цагаар өчигдөр /2021.01.23/ ОХУ даяар иргэдийн В.Путиныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал боллоо. Тус жагсаалд 4 мянга гаруй хүн оролцсон гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байгаа бол, Олон улсын хэвлэлүүд тус улсын 80 гаруй хотод 100 мянга гаруй хүнийг хамарсан жагсаал болсон. Энэ үеэр 3 мянга гаруй хүн баривчлагдсан гэж мэдээлж буй юм. 

Ямартай ОХУ-ын өнцөг булан бүрд болсон иргэдийн жагсаалыг тараахын тулд тус улсын цагдаагийн байгууллага хүч хэрэглэж байгаа нь Олон улсын шүүмжлэлд өртөөд байна. Үйл явдал хэрхэн үргэлжлэх талаар бид эргэн мэдээлэх болно.