Хотоос гарах хүсэлтэй иргэд аймгийнхаа онцгой комисст хүсэлт гаргана

Хотоос гарах хүсэлтэй иргэд аймгийнхаа онцгой комисст хүсэлт гаргана

Нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдрөөс /2021.01.23/ хязгаарлаад буй. Хязгаарлалт тогтоосон хугацаанд нийслэлээс гарах хүсэлтэй орон нутгийн иргэд харьяа аймгийнхаа Онцгой комисст хүсэлтээ гаргахыг холбогдох албаны хүмүүс анхааруулав.

Нийслэлийн онцгой комиссын мэдээлснээр тухайн аймгаас хүлээн авах иргэдийнхээ нэрсийн жагсаалтыг баталгаажуулах ба зөвшөөрлийг үндэслэн нэгдсэн зохион байгуулалттайгаар хотоос гаргах аж. Ингэхдээ орон нутагтаа буцах иргэдийг PCR шинжилгээнд хамруулах юм. Дашрамд дурдахад, аймгууд нэгдсэн журмаар иргэдээ автобусаар авах ажлыг маргаашаас /2021.01.25/ зохион байгуулахаар болжээ. Хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд дээрх шаардлагуудыг хангаж, зөвшөөрөл авах юм байна.