НОК: Нийслэлээс гарах хөдөлгөөн нээгдээгүй байна

НОК: Нийслэлээс гарах хөдөлгөөн нээгдээгүй байна

Өчигдөр /2021.01.23/ орой 20:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос хувийн автомашинаар гарах иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон, харин орон нутгаас ирж буй иргэдийг тодорхой асуумж бөглүүлээд нэвтрүүлж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын мэдээллийн суваг болох “Нийслэлийн мэдээ” цахимд хуудаст “Нийслэлээс гарах хөдөлгөөн нээгээгүй” хэмээгээд дараах мэдээллийг гаргасан байна. Тус мэдээлэлд, хувийн автомашинаараа орон нутаг руу зорчих иргэд дараах шаардлагуудыг хангаж зөвшөөрөл авна.

ҮҮНД:

  • Улаанбаатар хотоос гарах шаардлагатай байгаа орон нутгийн иргэд харьяа Аймгийн Онцгой комисстоо хүсэлтээ гаргана.
  • Тухайн аймгаас зөвшөөрсөн буюу хүлээн авах иргэдийнхээ нэрсийн жагсаалтыг баталгаажуулан НОК-т ирүүлнэ.
  • Зөвшөөрлийг үндэслэн ПСР шинжилгээний хариу гарсан иргэдийг Улаанбаатар хотоос гаргах болно.

Аймгууд нэгдсэн журмаар иргэдээ автобусаар авах ажлыг ирэх даваа гарагаас эхлэн зохион байгуулна. Орон нутгийн иргэд харьяа аймгийн онцгой комисстоо хандаж мэдээлэл аваарай” гэжээ.

Нийслэлийн албан ёсны хуудаст нийтлэгдсэн мэдээлэл