Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжил, инновацийн яам байгуулах ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжил, инновацийн яам байгуулах ёстой

Өнөөдөр МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг 99.2 хувийн саналаар дэмжиж, тогтоол гаргасан. Одоо МАН-ын Бага хурлаас гаргасан тогтоолыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний дараа УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Их хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, томилно. 

МАН-ын Бага хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьсан бөгөөд тэрбээр энэ үеэр "Эдийн засгийн хөгжил, инновацийн яам байгуулах ёстой" гэсэн байр, суурийг илэрхийлсэн байна. Гэхдээ одоо шийдэх үү, аажмаар шийдээд явах уу гэдгээ ярилцаж байгаад шийд гаргах ёстой гэж бодож байна. Мөн танхимаа бүрдүүлэхдээ эмэгтэйчүүдийн квотод анхаарна гэжээ.