Уурхайд дарагдсан иргэд долоон хоногийн дараа амьд байгаагаа олсоор дамжуулан мэдэгджээ

Уурхайд дарагдсан иргэд долоон хоногийн дараа амьд байгаагаа олсоор дамжуулан мэдэгджээ

БНХАУ-ын Хушан мужийн алтны уурхайд энэ сарын 10-ны өдөр дэлбэрэлт болж 22 уурхайчин 600 метр гүнд гацсан юм. Аврах багийнхан газар дээр нь ирж ажилласан ч уурхайн бүх гарц хаагдсан тул нэг ч хүнийг аварч чадаагүй байна. Гэтэл 17-ны өдөр буюу дэлбэрэлт болсноос долоон хоногийн дараа уурхайчид бэхэлгээний олсоор амьд байгаагаа мэдэгдэж цаасан тэмдэглэл явуулжээ. Улмаар аврагчид хоёр уурхайчинтай холбоо тогтоож, хоол хүнсээр хангасан ч нэг нь нас барсан аж.

Аврах багийнхан уурхайчдыг аврахад хоёр долоо хоног зарцуулж магадгүй гэж мэдэгдээд байна. Учир нь хүмүүсийг гаргаж авах хэмжээний гарц үүсгэхийн тулд хатуу боржингуудыг өрөмдөх шаардлагатай бөгөөд 600 метрийн гүн хүртэл 70 тонн чулуулгийг зайлуулах гэнэ.

БНХАУ-д уул уурхайн осол цөөнгүй гардаг. Өнгөрсөн оны 12 дугаар сард нүүрсний уурхайд хорт хий алдагдаж 23 хүн нас барсан юм. Үүнээс өмнө есдүгээр сард 16 хүн мөн уурхайн ослоор нас баржээ.

Эх сурвалж: BBC

 




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө