Өвдсөн эзнээ хүлээсэн нохой эмнэлгийн гадаа зургаа хоножээ

Өвдсөн эзнээ хүлээсэн нохой эмнэлгийн гадаа зургаа хоножээ

Туркийн нэгэн эмнэлгийн гадаа өвдсөн эзнээ хүлээсэн нохой зургаа хоножээ. Нохойн эзэн Сентүрк нь  энэ сарын 14-ний өдөр бие нь муудаж, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэтэл нохой нь түргэний машиныг дагаж, эмнэлэг хүртэл иржээ. Эмнэлгийн ажилчдын ярьж буйгаар нохой өглөө бүр 9 цагийн орчимд ирж, үдэш хүртэл хаалга сахин эзнээ хүлээдэг байна.

Сентүркийн охин нохойг гэртээ авч харьсан ч буцаж эмнэлэг дээр ирсээр байсан тул яаж ч чадаагүй гэжээ. Сентүрк өнгөрсөн лхагва гарагт эмнэлгээс гарсан бөгөөд нохойтойгоо баяртайгаар уулзсан байна.

Бонкук нэрт уг нохойн зургийг эмнэлгийн ажилчид цахим сүлжээнд байрлуулж, нэлээдгүй алдартай болжээ. Түүнчлэн хэд хэдэн газраас Бонкукийг рекламд тоглуулах санал ирүүлжээ.  

Бонкук эзэнтэйгээ уулзаж буй нь

Эх сурвалж: Guardian