БНХАУ-д зайрмагнаас Covid-19 илэрч, худалдан авсан хүмүүсийг хайж эхэлжээ

БНХАУ-д зайрмагнаас Covid-19 илэрч, худалдан авсан хүмүүсийг хайж эхэлжээ

БНХАУ-ын хойд хэсэгт орших "Tianjin Daqiaodao" хүнсний компанийн зайрмагний дээжнээс Тяньжин хотын халдварт өвчнийг хянах захиргааны төв рүү гурван сорьц илгээн шинжлэхэд коронавирус илэрч, эрх баригчид халдвар тээж байж болзошгүй олон мянган бүтээгдэхүүнийг түгээгдсэн дэлгүүр, худалдааны байгууллагуудаас хураан авч эхэлжээ.

Шинжилгээний хариу гарсны дараагаар тус компанийн удирдлага бүх бүтээгдэхүүнээ битүүмжлэн хурааж, худалдаанаас яаралтай татсан бөгөөд хотын захиргаанаас тус компанийн зайрмагуудыг худалдан авсан иргэдийг олж тогтоохоор ажиллаж байна гэв. Мөн компанид ажилладаг 1,662 ажилчныг тусгаарлан, шинжилгээнд хамруулж, үйлдвэрийг ариутгах арга хэмжээ авчээ.

"Tianjin Daqiaodao" гэх компани нь Шинэ Зеландаас импортолсон хуурай сүү, Украинаас импортолсон шар сүүний нунтаг зэрэг түүхий эд ашиглан зайрмагаа үйлдвэрлэдэг болох нь эпидемиологийн судалгаагаар тогтоогдоод байгаа юм.

Эх сурвалж: xinhuanet.com